User:Tsogoo doyoddorj/sandbox

From Wikipedia, the free encyclopedia

Request review at WP:AFC[edit]

Мастер кросс[edit]

Мастер кросс
CategoryShort course off road racing
CountryMongolia
Inaugural season2006
Drivers' championD.Boldbaatar
Constructors' championUAZ-469
Current season

Мастер кросс уралдааныг Монголын автомастеруудын холбооноос зохион байгуулдаг цуврал уралдаан юм. Мастер кросс уралдаан 2006 оноос хойш жилд 6 доошгүй цуврал хийсээр одоог хүрсэн. Тэмцээнд оролцож буй бүх тамирчид ОХУ-д үйлдвэрлэгдсэн УАЗ-469 маркийн машинаар өрсөлддөг. Тэмцээнд оролцож буй тамирчид УАЗ-469 маркийн машины машиныг Монголын автомастеруудын холбооны техникийн дүрэмд зааснаар өөрчлөн засварлаж уралддаг. УАЗ-469 машины хөдөлгүүр стандарт буюу үйлдвэрээс гарсанаар байх шаардлага тавьдаг.

Түүх[edit]

1998 оноос бартаат замын "Бат-хүлэг" нэртэй уралдаан жил бүр зохиогдож ирсэн. Энэ тэмцээнийг "Монголын Авто спорт аяллын холбоо" Улиастайн аманд зохион байгуулдаг байв. Гэвч Бат-хүлэг тэмцээий чанар, цар хүрээ болон тэмцээнд оролцох тамирчдын тоо буурсаар байсан тул уг спортоор хичээлдэг тамирчид нийлж Монголын автомастеруудын холбоог 2006 онд байгуулав. Монголын автомастеруудын холбоо байгуулагдсанаар жилд зоогдох тэмцээн, ивээн тэтгэгч, тамирчдын тоо олширсон. Монголын автомастеруудын холбоо тэмцээний хураамжыг багасганаар тэмцээнд оролцох шинэ залуу тамирчид тоо олширсон. Монголын автомастеруудын холбооны зохиосон хамгийн анхны тэмцээн нь 2006 оны 11 сард Улаанбаатар хотын Морингийн даваанд болсон. Энэ тэмцээн нь туршилтын журмаар зохион байгуулагдсан. NTI компани уг тэмцээнийг ивээн тэтгэсэн ба NTI мастер кросс анхны тэмцээнд Ш.Гомбодорж түрүүлсэн. Энэ үеэс эхэлж ивээн тэтгэгч компаниудын нэрэмжит мастер кросс уралдааныг сар болгон зохион байгуулж эхэлсэн. Мастер кросс тэмцээий хамгийн олон түрээтэй болон хамгийн олон удаа аварга болсон тамирчин бол Ш.Гомбодорж (2008;2009;2010;2011) юм.