Jump to content

User:Батхуяг

From Wikipedia, the free encyclopedia

"Боловсрол"-ыг хүнд "олгож болдог" эсвэл "эзэмшүүлдэг" эд зүйл мэтээр ойлгох нь үнэхээр ойлгомж муутай юм. Чухамдаа "боловсрол" нь хувь хүний хувьд "өөрийгөө хөгжүүлж боловсруулах үйл явц, түүний үр дүн", харин нийгмийн хувьд бол "хувь хүний сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, туслалцаа дэмжлэг үзүүлэх үйлчилгээ" юм. Хэнийг ч хэн нэгэн хөндлөнгийн хүн хүчээр сургаж, хүмүүншүүлж чадахгүй. Эзэн өөрөө хичээж оролдохгүй бол ямар ч сайн сургууль, багш хүнийг саванд "ус юүлж байгаа юм шиг" эрдмээр "дүүргэж" чадахгүй. "Боловсрол олголоо" гээд диплом олгосон ч тэр хүн өөрөө л хичээж сураагүй бол боловсроогүй хэвээрээ л үлдэх тул "боловсрол олгоно", "мэргэжил эзэмшүүлнэ" гэсэн хэллэгүүд утгагүй болох нь харагдаж байгаа байх. Ингэж оновчгүй ярьж, албадсан арга барилаар сургах гэсэн хандлага нь социализмын үеэс мөрдөж ирсэн бихеворист хандлагын илрэл болно.