User:Angaahai

From Wikipedia, the free encyclopedia

“POS” буюу худалдааны цэг Худалдаа хаана явагдсан байна тэрхүү байршлыг “POS” буюу худалдааны цэг гэнэ. POS-ын терминал нь худалдагчийн худалдах үйл явцыг хялбаршуулдаг. Түүх 1990-ээд оны өмнө буюу эртний програм хангамж:

         Эртний бэлэн мөнгө тоологч электрон тоолуур нь өмч эзэмшигчийн программаар удирдуулсан, маш хязгаарлагдмал функцтэй байсан. 1973 оны 8-р сард IBM компани нь IBM 3650 ба 3660 гэсэн дэлгүүрийн системийг зарласан нь үнэндээ төв компьютер нь дэлгүүрийн удирдлага болон 128 IBM 3653/3663 гэсэн POS-ын бүртгэлийг удирдаж чаддаг байжээ. Энэхүү систем нь хамгийн анхны худалдааны зориулалттай, үйлчлүүлэгчид хандсан, peer-to-peer холболттой, LAN (local area network)-г дэмждэг байжээ. 1974 оны дунд үеэс энэхүү систем нь New Jersey дахь Pathmark-ын дэлгүүр болон Dillard-ын их дэлгүүрт суурьлагдсан байна. 
         Бэлэн мөнгө тоологч анхны микропроцессыг William Brobeck 1974 онд  McDonald-ын ресторануудад зориулан хийсэн байна. Салбар болгон нь маш эртний микропроцессор Intel 8008-аар удирдуулпаг байжээ. Зүйл болгонд нэг товчлуур байжээ. Жишээ нь: 1-р товч нь шоколадтай ундаа, 2-р товч нь ванилын ундаа гэх мэт. нэгдүгээр гүйлгээ хийгдэж байх хооронд хоёр, гуравдугаар захиалгыг авч болдог байжээ. Тэгээд үйлчлүүлэгч мөнгөө төлөхөд бэлэн болсон үед нь “Нийт” гэсэн товчийг дарахад тэрхүү тооцоог худалдааны татварын хамтат нь бодоод гаргачихдаг байжээ. Энэхүү системийг McDonald-д зориулж маш нарийн хийсэн бөгөөд энэ нь мөн сервертээ сайн тохирч байлаа. “Manager mode” гэсэн ганцхан салбараас 8 хүртлэх салбаруудыг хооронд нь холбож, тайлан, үнэ, татварын мэдээг хэвлэж болдог байжээ. 
         1979 онд New York дахь Gene Mosher-ын “Old Canal” гэдэг нэртэй кафед Mosher-ын бичсэн POS-ын програмыг үйлчлүүлэгчийн захиалгыг авах болон гал тогооруу захиалын дэлгэрэнгүйг хэвлэж өгөхөд ашиглаж байжээ. 1986 онд Mosher нь Atari ST-ыг ашиглан анхны “Touchscreen”-тэй POS-ын программыг бичжээ.

1990-ээд оны дараа буюу орчин үеийн програм хангамж:

         1992 онд Martin Goodwin болон Bob Henry нар Microsoft Windows дээр ажиллаж чаддаг, платформ нь “IT Retail” нэртэйгээр анхны POS-ын программыг бүтээжээ. Энэхүү цагаас хойш POS-ын application-ууд нь улам нь өргөжиж, Windows болон Unix-ын платформууд нь улам хөгжсөөр иржээ. Мөн бүхий л үйлдлүүдийг агуулсан програм нь л зарагддаг болжээ.
         
         Орчин үеийн POS-ын програмд байх ёстой гол шаардлагууд нь:

Гүйлгээний өндөр бөгөөд тогтмол хурд, найдвартай, хэрэглэхэд хялбар, алсын удирдлагыг дэмждэг, хямд үнэтэй, функцээр баялаг байх хэрэгтэй. 2009 оны байдлаар нэг касс-д хэрэглэх POS-ын тоног төхөөрөмж, програм нь нийлээд 4000 ам.доллар байжээ. 1990-ээд оны дараах тоног төхөөрөмжийн стандарт:

         Худалдаачид, жижиглэнгийн наймаа эрхлэгч нар POS холболтын тоног төхөөрөмжүүдэд хялбараар холбогдох POS системийг стандартчилахын тулд ажиллаж байгаа. Үндэсний жижиглэн худалдааны сангаас хүлээн зөвшөөрсөн “Unified POS” стандартат “OPOS” болон “Java POS”-ын програм нь тохирдог байна. 
         “OPOS”-ыг Microsoft, NCR Corporation, Epson болон Fujitsu-ICL нар бүтээсэн бөгөөд OPOS нь анхны өргөн хэрэглээний програм болжээ. OPOS нь “сом” өргөтгөлтэй тул Microsoft Windows-ын бүх л “сом” өргөтгөлтэй программын хэлэнд тохирдог байжээ. 1996 онд “OPOS” нь анх худалдаанд гарчээ.    
         1997 онд Sun Microsystems, IBM, NCR Corporation компаниуд нь JavaPOS-ыг хөгжүүлсэн бөгөөд 1999 онд худалдаанд гаргажээ. Windows-д зориулсан OPOS-ыг  Java-д тохируулан хийснийг JavaPOS гэнэ.

2000-аад оны дараах веб-д суурилсан POS: Веб-д суурилсан POS програм нь ямар нэг нэмэлт програм ашиглалгүйгээр интернэтэд холбогддог ямарч компьютерт уншигддаг. Энэхүү POS-ын програм нь хамгаалагдсан серверт байршдаг. Жижиглэн худалдаа эрхэлдэг үйлдвэр:

         Жижиглэн худалдаа эрхэлдэг үйлдвэр нь POS терминалын томоохон хэрэглэгчийн нэг нь юм. Жижиглэн худалдааны POS-ын систем нь ерөнхийдөө нэг компьютер, дэлгэц, бэлэн мөнгөний шургуулга, талон хэвлэгч, баркод уншигч болон дэбит, кредит карт уншигчийг өөртөө багтаадаг. Мөн энэхүү системд илүү өргөнөөр үйлчлүүлэгчийн гарын үсэг авагчтай, цаг хэмнэх үүднээс дэлгэц нь мэдрэгчтэй гэх мэт бүхий л үйлдлийг нэг дор агуулсан POS-ын нэгдэл нь худалдаачдын үнэ цэнэтэй хэрэгсэл нь болдог. POS-ын систем нь үйлчлүүлэгч нарын тоо томшгүй үйлдэл болох худалдан авалт, бараа буцаах, мөнгөний хариулт, бэлгийн карт, нэгийг авбал нэг үнэгүй, байнгын хэрэглэгчийн програм, бөөний үнэ гэх мэтийг хийж чаддаг. POS-ын систем нь мөн урьдчилан төлөвлөсөн урамшуулалт худалдаа, үйлдвэрлэгчийн тасалбарын хүчинтэй хугацаа, гадаад мөнгөн дэвсгэртийг шилжүүлэх болон олон янзын төлбөр төлөлтийн үйлдлийг гүйцэтгэж чаддаг.
         
         Эдгээр нь POS системийн зөвхөн нэг хэсэг нь юм. Үүнээс гадна удирдлагын буюу толгой компьютер нь бараа, бүтээгдэхүүнийг данслах, худалдан авах, хүлээж авах, өөр нэг байршилруу бүтээгдэхүүнийг шилжүүлэх гэх мэт үйлдлүүдийг бас хийдэг. Бусад ерөнхий функцууд нь худалдааны мэдээг тайлагнах зорилгоор хадгалах, худалдааны хандлага, үнэ, ашгийн дүн шинжилгээ хийх зэрэг байдаг. Мөн үйлчлүүлэгчийн худалдан авалтын мэдээг менежмент, маркетингийн зорилгоор хадгалж болдог.  

Утасгүй POS:

         Бас нэгэн технологийн нээлт бол рестораны үйлдвэрлэлд зориулсан “Утасгүй POS” (wireless POS) юм. Олон ресторанууд өндөр чадалтай утасгүй POS-ыг ашигладаг байна. Энэхүү утасгүй POS нь авсан захиалгаа төв серверлүү илгээж, төв сервер нь цаг хугацаанд нь гал тогооруу шаардлагатай мэдээг илгээдэг байна. 

Рестораны бизнес:

         POS систем нь рестораны үйлдвэрлэлд, ялангуяа түргэн хоолны салбарт хувьсгал хийжээ. Ресторануудын компьютер нь ихэнхидээ “Touch screen”-тэй байх бөгөөд утасгүй POS-ын тоног төхөөрөмжтэй байдаг байна. Энэ нь цаг хугацаа хэмнэж, үйлчлүүлэгч нар захиалгаа цагтаа авахад нь тусалдаг байна. Ердийн рестораны POS програм нь зочны тасалбарыг хэвлэх, гал тогооруу захиалгыг хэвлэх, кредит карт унших болон бусад төрлийн төлбөрийн карт унших, дүн мэдээг гаргаж чаддаг. Зарим системүүд нь утасгүй пэйжир болон электрон гарын үсэг авагчтай байдаг. 
         Түргэн хоолны үйлдвэрлэлд захиалгын бүртгэлийг урд талын лангуунд эсвэл жолооч нарт зохицсон эсвэл кассчин нь алхаж явж авдаг байж болно. Урд талын лангуунд захиалгыг авах, үйлчлэхийг нэг ижил терминалаар бүртгэдэг. Машин жолоодох үед захиалга авахдаа олон захиалга авдаг тул захиалга болон хариулт мөнгийг өөр терминалд өгдөг байна. 
         POS програмыг олон төрлийн үйлчлүүлэгч нарт, тэдний хэрэгцээ шаардлаганд тулгуурлаж хийж болдог байна. Зарим томоохон үйлчлүүлэгчид өөрийн өвөрмөц тодорхойлолтыг худалдаачдад зориулан бичдэг. Үүний адилаар POS системийг гуравдагч түгээгчид зарж болдог. 
         Утасгүй систем нь микрофон, спийкэрээс бүрдэх ба заримдаа ганц спийкэр нь бас 2 үйлдэл гүйцэтгэж болдог. Эдгээр нь бүгд хүний толгой хэсэгт байрлаж болох ба эсвэл нэг нь бүсэнд холбогдож болно. 


“Checkout” систем: Checkout систем нь ерөнхийдөө дараах зүйлсээс бүрдэнэ. • Ерөнхий компьютерийн тоног төхөөрөмж • Ерөнхий компьютерийн програм хангам • Checkout-ын тоног төхөөрөмж • Checkout-ын програм хангамж • Олон төрлийн хадгалах тоног төхөөрөмж POS систем нь их үнэтэй байдаг тул хэрвээ танай жилийн орлого 700000 ам доллараас дээш байдаг бол POS системийг авахыг зөвлөдөг байна. Fujitsu, IBM, MICROS system, Panasonic, Radiant Systems, Sharp, Squirrel Systems болон Vectron POS гэх компаниуд нь POS системийг үйлдвэрлэж, үйлчилдэг байна. Рестораны POS-ын систем нь DOS, Windows юмуу Unix-ын орчинд ажилладаг байна. Checkout-ын тоног төхөөрөмжид: • USB кредит карт уншигч • USB тасалбар, талон хэвлэгч • Бэлэн мөнгөний шургуулга • USB баркод уншигч • USB PIN pad with Integrated Card Swipe зэрэг ордог байна. Checkout-ын програм хангамжид: Америкийн нэгдсэн улсад хэрэглэгдэж байгаа топ програм хангамж, хэрэглээний хувиар үзүүлвэл. • Radiant/Aloha: 24% • Internally developed: 15% • MICROS: 14%