User:Darkhanbayar

From Wikipedia, the free encyclopedia

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нь 2008 оны сонгуульд Дархан-Уул аймгийн 19-р тойрогт МАХН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан. УИХ-ын гишүүдийн дотроос насаар хамгийн залуу нь.

МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. Сургуульдаа багшаар ажиллах, эсвэл багшийнхаа тавьсан саналын дагуу УИХ-ын гишүүний туслахаар ажиллах хоёрын сүүлийнхийг нь сонгон төрийн албаар ажлынхаа гарааг эхлүүлж байжээ.

Монголын улс төр дэх шинэ залуу боловсон хүчний нэг Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө СЕХ-ны нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга зэргээр төр захиргааны дээд байгууллагад 12 жил тасралтгүй ажиллаж явсан төрийн ажлын дадлага туршлагатай нэгэн. Энэ үед л тэрээр өөрийгөө чамбай улс төрч болох ирээдүйтэй гэдгээ харуулж чадсан юм. Төрийн албанд үнэн сэтгэлээр зүтгэж, өсөн дэвжиж, итгэл дааж ажиллаж чадах хүн гэдгийг нь туршлагатай улс төрчид олж харснаар түүнд ийнхүү хариуцлага, итгэлийг давхар хүлээлгэн өндөр албан тушаалд томилж байв.

Төрийн захиргааны ажлыг үр ашигтай, хяналт хязгаарлалтад суурилсан байдлаар өөрчилж чадварлаг болгох, төсөв, захиргааны шинэчлэлийг зэрэг явуулж, ухаалаг зөв алхам хийх ёстой гэж тэрбээр үздэг. Захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, төрийн ажлын дадал туршлагатайн зэрэгцээ залуу насны эрч хүчээр төрийн ажлыг нугалж чадах хүн гэж үзэн дарханчууд Ж.Сүхбаатарыг УИХ-д сонгосон. Нэр цэвэр байх, бие даасан, өөрийн бодолтой байх нь Ж.Сүхбаатар гишүүний баримталдаг зарчим.

Ж.Сүхбаатар УИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн түр хорооны гишүүнээр ажилладаг. УИХ дахь Монгол-Шведийн бүлгийн дарга, Монгол-Америк, Монгол-Бруней, Монгол-Европ, Монгол-Испани, Монгол-Кувейт, Монгол-БНСУ, Монгол-Турк, Монгол-Финлянд, Монгол-Францын бүлгийн гишүүнээр ажиллаж байна.