Jump to content

User:Feelmystyle/sandbox

From Wikipedia, the free encyclopedia
wyw

Компьютерийн програм хангамж буюу энгийнээр Програм хангамж гэдэг нь компьютерт зааварчилгаа өгөх програм, холбогдох өгөгдлийн цогц юм. Програм хангамж гэсэн ойлголтыг анх 1960-аад онд компьютерийн тогтмол хэсэг болох техник хангамжаас ялгахын тулд хэрэглэсэн. Компакт диск (CD) болон интернэтийн татцаас өмнө хэрэглээний програм болон үйлдлийн систем нь соронзон диск болон соронзон тууз гэсэн уян орчин дээр бичигддэг байжээ. Одоо програм хангамж нь нийгмийн салшгүй нэг хэсэг болсон байна. Үндсэндээ програм хангамжийг техник хангамждаа хэзээ, ямар даалгавар гүйцэтгэхийг нь хэлж өгдөг.

Компьютерийн програм хангамж нь дотроо компьютерийн програмууд, архивууд болон тэдгээрийг дэмждэг бичиг баримтуудыг өөртөө багтаадаг. Програм хангамж гэх энэхүү үг нь заримдаа өгөгдлийн програм хангамж гэсэн илүү нарийн утга санааг илэрхийлдэг. Програм хангамж нь компьютерийн санах ой буюу биет бус зүйлд хадгалагддаг.

Програм хангамж нь компьютерийн хэл дээр бичигддэг. Програм хангамж нь ихэнхдээ дээд түвшиний програмын хэл дээр бичигдэх ба ингэснээр компьютерийн хэл дээр бичсэнээс илүү хялбар бас бүтээмжтэй болдог байна. Өндөр түвшиний програмын хэлийг эмхэтгэл,тайлбар эсвэл энэ хоёрыг хослуулж хэрэглэн орчуулж болдог. Хэрвээ компьютерийн хэл нь хүмүүний хэлний үсгүүдийг ашиглаж байгаа тохиолдол доод түвшиний иж бүрдэл хэл дээр бичигдэж болдог. Иж бүрдэл хэл нь эвлүүлэгч ашиглан компьютерийн хэл рүү хөрвүүлэгддэг.

Програм хангамжийн давуу тал нь өөрчлөгдөх чадвартаа байх ба хөгжүүлэгчид бизнес, корпорациуд болон ер нь дэлхий дээрх хүн болгонд тус болох төрөл бүрийн програмууд бичиж байна. Одоо үед програмууд янз бүрийн үйлдлийг секундыг хэд хуваасантай тэнцүү хугацаанд гүйцэтгэдэг.

Өнөөгийн програмууд хүнд хэрэгтэй байхаас сөрөг үйлийн төлөө ч хийгдэж байна.

Төрөл Ердийн компьютер системийн хувьд програм хангамжийг гурван үндсэн хэсэгт хуваадаг.

Системийн програм хангамж Техник хангамж, компьютерийн системийг ажиллуулах зориулалттай.

төхөөрөмжийн драйвер үйлдийн систем сервер ютилит програм график орчны систем Програмчлах програм хангамж Энэ нь програмчлалд зориулагдсан, програмчлахад тус болох зориулалттай.

компилятор, компайлер (хөрвүүлэгч) дебаггер (засварлагч, тохируулагч) интерпретер (тайлбарлагч, хэлмэрчлэгч) линкер (холбогч) текст засварлагч Integrated development environment (нэгдмэл хөгжүүлэлтийн орчин)-д эдгээр үйлдлүүдийг бүгдийг нь багтаасан байдаг.

Хэрэглээний програм хангамж Хэрэглээний програм хангамж нь эцсийн хэрэглэгчид зориулагдсан, тодорхой үйлдлийг биелүүлэхэд (үүнд ихэнхдээ компьютерийн хөгжүүлэлтэд шууд хамааралгүй) зориулагдсан програм хангамж.

мэдээлэл боловсруулах програм хангамж (текст боловсруулалт, хүснэгтэн мэдээлэл боловсруулалт, и-мэйл гэх мэт) мэдээлэлд хандах програм хангамж (вэб хөтөч, медиа тоглуулагч гэх мэт) энтертайнментийн програм хангамж (видео тоглоом гэх мэт) боловсролын програм хангамж бизнес, байгууллагын програм хангамж (тухайн бизнес, байгууллагад зориулагдаж бүтээсэн програмууд гэх мэт) симуляцийн програм хангамж медиа хөгжүүлэлт (компьютер график, дуу хөгжим засварлах гэх мэт) инженерчлэлийн програм хангамж (CAD гэх мэт) Үүсэл Судлаачид програм хангамжийг хамгийн анх 19 дүгээр зууны үед задлан шинжлэх механизмд зориулж Ada Lovelace гэдэг хүн зохиосон гэж үздэг. Гэхдээ энэхүү бүтээл нь хэзээ ч олон нийтийн өмнө дэлгэгдэж байгаагүй.

Програм хангамжийн талаарх хамгийн анхны таамаглалыг 1935 онд Alay Turing нь Шийдвэрлэх асуудал тооцоолж болох тооны хэрэглээ хэмээх эссэндээ бичиж байжээ.

Энэхүү шинжлэх ухааны баримт нь хоёр ихэр академийн салбар болох компьютерийн шинжлэх ухаан болон програм хангамжийн инженерчлэл хэмээх програм хангамжийг судалдаг салбаруудыг үүсгэсэн байна. Компьютерийн шинжлэх ухаан нь илүү онолын тал руу нь судалдаг бол програм хангамжийн инженерчлэл нь харин илүү практик тал руу нь судалдаг байна.