Jump to content

User:Maagaa O/sandbox/М.Лхагвасүрэн

From Wikipedia, the free encyclopedia

Мишгийн Лхагвасүрэн (Lkhagvasuren Mishig; 1941 оны 6 дугаар сарын 15 - 2016 оны 6 дугаар сарын 1)[edit]

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг Дэл чулуут гэдэг газар 1941 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Мишгийн дөрөвдүгээр хүү болон төржээ. Тэрээр 1951 онд Хатгалын дунд сургуульд ороод, 1961 онд Нийслэлийн гуравдугаар арван жилийг төгссөн.

1961 оны есдүгээр сарын 15-нд "Үнэн" сонинд хангагчаар ажилд ороод 1963 оноос тус сонины соёлын хэлтэст сурвалжлагчаар 1966 оны наймдугаар сарын 15 хүртэл ажилласан болно.

Төгссөн сургууль, Курс[edit]

  1. 1966-1967 онд Орос хэлний бэлтгэл, Эрхүү хот.
  2. 1967-1972 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн сэтгүүлчийн факултетыг сэтгүүлч-фото сурвалжлагч мэргэжлээр төгссөн. (Дээд мэргэжилтэй Монголын анхны фото сурвалжлагч)
  3. 1975 онд БНГАУ-д фото-сэтгүүлийн дээд курс.
  4. 1984 онд МАХН-ын Төв хорооны дэргэдэх Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуулийн удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх курс.
  5. 1988 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институт.
  6. 1990 онд ЗХУКН-ын дээд сургуулийн дэргэдэх дээд курс.

Ажилласан газар[edit]

  1. 1961 оны 9 сарын 15-ны өдрөөс эхлэн 1966 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл "Үнэн" сонинд хянагч, утга зохиолын ажилтан,
  2. 1972 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс "Үнэн" сонинд утга зохиолын ажилтан, гэрэл зургийн сурвалжлагч,
  3. 1974 оны 3 дугаар сарын 1-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 1-ны өдөр хүртэл "Үнэн" сонинд гэрэл зургийн тасгийн эрхлэгч,
  4. 1985 оны 5 сарын 1-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сар хүртэл "Үнэн" сонины хөдөө аж ахуйн хэлтэст сурвалжлагч,
  5. 1988 оны 6 дугаар сараас 1995 оны 6 дугаар сар хүртэл "Үнэн" сонины Сэлэнгэ аймаг дахь сурвалжлагч,
  6. 1995 оны 6 дугаар сарын 15-аас 1998 оны 9 дүгээр сарын 1 хүртэл "Засгийн газрын мэдээ" буюу "Зууны мэдээ" сонинд гэрэл зургийн сурвалжлагч, реклам суртачилгааны менежер, хэвлэх үйлдвэрийн дарга,
  7. 1998 оны 10 дугаар сараас 2001 оны 6 сарын 15 хүртэл "Үнэн" сонинд гэрэл зургийн сурвалжлагч, "Үнэн" сонинд 36 жил тасралтгүй ажиллаад тэтгэвэрээ тогтоолгосон болно.
  8. 2001 оны 8 дугаар сарын 15-аас "Монголын мэдээ" сонинд зар суртачилгааны менежерээр ажилласан. Жич: Өвөл, хаврын улиралд ажлын чөлөөт цагаар Радио телевизийн дээд сургууль, Соёл Эрдэм сургууль болон Номун Далай дээд сургуулийн сэтгүүлчийн ангийн оюутнуудад фото сэтгүүлзүйн хичээл заадаг байв.
  9. 2012 оноос Их Монгол дээд сургуульд фото сэтгүүл зүйн хичээлийн багшаар ажиллаж байсан.

New article name goes here new article content ...


References[edit]

External links[edit]